
Азийн клубүүдийн сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Basketball Champions League Asia - 2026" тэмцээн ирэх сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Эл тэмцээний хүрээнд Монголын төлөөлөл "Chinggis Хүлэгүүд" баг эх орондоо тоглох гэж байна. Тус тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр "M Bank Arena"-д явуулах бөгөөд Азийн шилдэг клубүүдийн өрсөлдөөнийг сагсан бөмбөг сонирхогчид дэргэдээс үзэх боломж нээгджээ.