
УИХ-ын чуулганы хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байлаа. Харин хурал даргалагч УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлын дараалалд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох асуудлыг оруулах санал гаргалаа. Түүний саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжиж хэлэлцэх асуудлын дараалалд орууллаа.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилж байгаагаа УИХ-д танилцуулдаг хуулийн зорхицуулалттай. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авна. Харин томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахгүй.