The Hill сонины мэдээлснээр бага Дональд Трамп 2028 оны сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай долоон хүний нэгээр тодорчээ. Цагаан ордны тэргүүний албан тушаалд нэр дэвшигчдэд холбогдох жагсаалтыг тус хэвлэл улс төрд ойр эх сурвалжаас олж авчээ.“Трампын том хүү Катарын эдийн засгийн форум дээр үг хэлж буйгаас харахад Ерөнхийлөгчийн амбицтай байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн” гэж хэвлэлд бичжээ. Түүнээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү гэж нэгэнтээ асуухад хүсэл эрмэлзэл гарч ирэхийг үгүйсгэхгүй хэмээсэн юм.
The Hill сонины гаргасан боломжит нэр дэвшигчдийн жагсаалтад дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Жоржа (Брайан Кемп), Флорида (Рон ДеСантис), Виржиниа (Гленн Янгкин) мужийн захирагч нарыг бас оруулжээ.