
“Авто замын боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Н нь том оврын тээврийн хэрэгслээр 18 тонн сонгино тээвэрлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Ингэхдээ дэлхийн устаж болзошгүй ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөхөнгийн эврийг ачаан дундаа нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Шалгалтын явцад 19 хайрцагт савласан 3,260 ширхэг 677 кг бөхөнгийн эвэр илэрчээ. Хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.