
Япон улсын Нагоя хотод болж буй Азийн зуны спортын паралимпын наадмын таеквондогийн аваргууд тодорч эхэллээ. Өнөөдөр явагдсан эмэгтэйчүүдийн К44 - 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Узбекистаны Умида Мамараджабоваг 2:0-оор ялж, алтан медаль хүртлээ. Тэрээр “Ханжоу 2022” наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Мөн өнөөдөр K44 ангиллын эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Хаулетийн Тамербек хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы тамирчин Танака Мицүяг ялсан юм. Ингэснээр Монголын пара таеквондогийн баг эхний өдөр алт, хүрэл медаль хүртлээ.