УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Өргөдлийн байнгын хороог сэргээн байгуулж, бүрэлдэхүүнийг нь өглөө чуулганы хуралдаанаар баталсан. Өргөдлийн байнгын хороо анхны хуралдаанаа хийж даргаа сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс О.Номинчимэг гишүүнийг Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Байнгын хорооны гишүүд нь 100 хувийн саналаар түүнийг даргаараа сонгохыг дэмжив. Үүнтэй холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшигч О.Номинчимэгийн товч намтрыг танилцуулъя.
Нэр дэвшигч О.Номинчимэг 2001 онд МУИС-ийн Монгол-Туркийн хамтарсан байгалийн ухааны төрөлжсөн дунд сургууль,2004 онд Токиогийн Гадаад хэлний их сургууль,
2008 онд Токиогийн их сургуулийг эрх зүйч (LLB) мэргэжлээр төгсөж,
2010 онд Токиогийн их сургуульд Харьцуулсан эрх зүйн магистр (MA in Law), 2015 онд Колумбийн Хуулийн сургууль Хууль зүйн магистр (LLM)-ийн зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 2010-2021 онд Мицубиши Корпораци, Хоган Ловеллс компанийн хуульч, Өмгөөллийн “Авинекс Партнерс” ХХН, “Номин энд Адвокатс” ХХН-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллажээ.
2021-2022 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга,
2022-2023 онд УИХ-ын даргын зөвлөх,
2023-2024 онд Нийслэлийн Засаг даргын орлогч,
2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Өргөдлийн байнгын хороо нь дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллах юм.
1. Д.Батбаяр,
2. Ж.Батсуурь,
3. Х.Баттулга,
4. Б.Батцэцэг,
5. Б.Бат-Эрдэнэ,
6. Д.Ганмаа,
7. Х.Ганхуяг,
8. Ж.Галбадрах,
9. Х. Жангабыл,
10. С.Замира,
11. Ж.Золжаргал,
12. Г.Лувсанжамц,
13. Л.Мөнхбаясгалан,
14. П.Мөнхтулга,
15. Ц.Мөнхтуяа,
16. О.Номинчимэг,
17. Б.Пунсалмаа,
18. Д.Рэгдэл,
19. М.Сарнай,
20. С.Цэнгүүн,
21. Ч.Ундрам,
22. С.Эрдэнэбат,
23. Р.Эрдэнэбүрэн,
24. С.Ганбаатар.