
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр өнөөдөр Улаанбурхан өвчний 27 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14 663 болов. Нэмж батлагдсан тохиолдлын 11 нь нийслэлд, 16 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 64 хүн эмнэлэгт, дөрвөн хүн гэрээр эмчлүүлж байна.