2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17, нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Дээр дурдсан компани, үйлдвэрийн газраас:
Мөн төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын хөрөнгийн өгөөж 2021 онд 1.94% байсан бол 2024 оны жилийн эцсийн байдлаар 9.63% болж нэмэгджээ. Мөн 2021 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол дүн 2024 оны жилийн эцсийн байдлаар 5.7 их наяд төгрөг болж өссөн эерэг үзүүлэлттэй байна.
Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг уул уурхайн салбарын “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дүн эзэлжээ.