
Хонконгт болон 22 дахь удаагийн U20 насны хөнгөн атлетикийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас хоёр тамирчин оролцохоор болжээ. 40 гаруй орны залуу тамирчид өрсөлдөх тус тэмцээнд Б.Мөнгөнхуяаг, С.Батзориг нар 200, 400 метрийн гүйлтэд өрсөлдөнө. Монгол Улсын багийн ахлагчаар МУБИС-ийн БТС-ийн Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандах ажиллаж байна. Энэ сарын 28-д эхлэх тэмцээн дөрвөн өдөр болж тивийн шилдгүүдээ тодруулна. 20 дахь удаагийн тэмцээнд Энэтхэг, Катар, Япон, БНХАУ, БНСУ зэрэг орноос бүх төрөлд буюу 20-иос дээш тамирчин оролцох аж.
Азийн шилдэг залуу тамирчдыг тодруулдаг U20 насны аварга шалгаруулах тэмцээн анх 1986 онд зохиогдож байжээ. Энэ тэмцээнээс олимп, ДАШТ болон Азийн наадамд өрсөлддөг шилдэг өсвөрийн тамирчид төрөн гардаг билээ.
