25 орны тамирчид өрсөлдөж буй боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд эхнээсээ тодорч эхэллээ. “Улаанбаатар 2026” тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын шөвгийн наймын тоглолтууд болж цааш тоглох боксчид тодорлоо. Энэ жинд тулалдаж буй М.Намуун хүрэл медалийн болзол хангаж мөнгөн медалийн тулалдах эрхийг авлаа. Тэрээр Узбекистаны боксчин Муштарибонуг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалт байгууллаа. Энэ нь манай улсын багийн эхний медаль юм.
“Аса арена”-д Азийн аварга шалгаруулах тэмцээн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдана.
