Монголын үндэсний бөхийн холбооноос улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны дараа чансааг шинэчлэн гаргадаг. Энэ удаагийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүллээ. Тэрээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит барилдаан болон Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаанд дараалан түрүүлж 11350 оноог авчээ. Түүний араас улсын начин Э.Батмагнай 1030 оноогоор удаалсан байна. Жагсаалтын гуравт Сүхбаатар аймгийн харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр 9300 оноогоор бичигдлээ.
Сонирхолтой нь улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Н.Амгаланбаатар нарын оноо /8800/ тэнцэж дөрөвдүгээр байрыг хуваан эзэлсэн байна.