
Өвлийн триатлоны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд Италийн Падолад хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ц.Баярхүүгийн удирдлага дор хоёр тамирчин оролцохоор болжээ. Багийн бүрэлдэхүүнд дэлхийн цомын шагналт, олон улсын хэмжээний мастер Н.Алтаншагай (Зэвсэгт хүчний 011 дүгээр анги), дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга А.Хүслэн (Алдар спорт хороо, Мон-Алтиус дээд сургууль) нар багтлаа.
Итали улсын Милан, Кортина хотод өвлийн олимпын наадам өндөрлөсөн бол паралимпын наадам ирэх сард эхэлнэ. Тэгвэл Падолад хотод өвлийн триатлоны дэлхийн аваргууд тодроход бэлэн болжээ. Унадаг дугуй, гүйлт, цанын төрөл багтсан өвлийн триатлон нь дэлхийн олон оронд эрчимтэй хөгжиж байна. Манай улс сүүлийн жилүүдэд улсын аваргуудыг тодруулж, анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчин оролцох гэж байна.
