Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгодог төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил Монгол Улсын Шинжлэх ухааны академи хүртэж байна.
Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж уг шагналыг өгч буй юм байна.