
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар, өмнөх сараас 0.6 хувиар тус тус өсжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 6.8 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.5 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.1 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.1 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа,үйлчилгээний үнэ 2024 оны 12 дугаар сард 8.3 хувь байсан бол 2025 оны 12 дугаар сард 7.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар буурсан байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.7 нэгж хувиар (22.4%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.1 нэгж хувиар (55.2%) тус тус өссөн нь нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 7.5 хувиар өсөхөд,
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 12 дугаар сард өмнөх сараас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 1.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 1.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.