
“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын XX наадам нээлтээ хийхэд 15 хоног үлдлээ. Энэ наадамд БНХАУ-аас тамирчин, дасгалжуулагч, албаны нийлсэн 1274 хүн оролцохоор болж, өнөөдөр Бээжинд албан ёсны үдэлтийг хийлээ. Үүнээс 815 тамирчин 38 спортын төрөлд өрсөлдөнө. Тамирчдын 306 нь олимп, Азийн наадамд оролцож байсан бол 548 тамирчин анх удаа Азийн наадамд өрсөлдөхөөр эрхээ авчээ. Тамирчдын дундаж нас 24 бол хамгийн залуу нь 12, хамгийн ахмад нь 41 настай тамирчин аж.
Энэ удаагийн наадамд өрсөлдөх тамирчдын дунд олимпын аварга цолтой 36 тамирчин байна. Тэдний дунд олимпын наадамд хоёр, гурван удаа түрүүлж байсан алдартай тамирчид багтсан байна. Тодруулбал, ширээний теннисний олимпын аварга Сунь Инша, Вань Маньюү, хүндийн өргөлтийн Ли Мэнвэн, гимнастикийн Зоу ЗинЮань нарын алдартай тамирчид энэ удаагийн наадмын бүрэлдэхүүнд багтжээ.
Азийн олимпын зөвлөлөөс “Айчи–Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадмыг ирэх есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулна.
