
Нэмэгдсэн өртгийн албан татварын гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан олгодог. Тиймээс 2026 оны III улирлын НӨАТ-ын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө EBarimt системд бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголтын урамшуулалд хамрагдах боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа. Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, газар болон холбогдох татвар, төлбөрөө төлөх боломжтой. Энэ тохиолдолд хүсэлтийг EBarimt системээр гаргана.
