Цахиурын хөндийн гол тоглогчдын нэг хагас дамжуулагч үйлдвэрлэгч "Nvidia" хиймэл оюун
ухааны салбар болон АНУ-ын хөрөнгөийн зах зээлд үүссэн өсөлтийн нөлөөгөөр дэлхийн анхны таван
их наяд долларын үнэлгээтэй компани боллоо. Гурван сарын өмнө тус компанийн зах зээлийн үнэлгээ дөрвөн их
наяд долларт хүрсэн юм.
ОУВС-гийн мэдээлснээр Nvidia-ийн үнэлгээ нь Энэтхэг, Япон, Их Британийн ДНБ-ээс давсан нь технологийн салбар дахь тус компанийн байр суурийг харуулж байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт хэд хэдэн дээд амжилт тогтоосон. Тухайлбал, Nvidia-ийн нэгж хувьцааны үнэ 207.86 долларт хүрч, компанийн зах зээлийн үнэлгээ 5.05 их наяд доллар болов. Nvidia-ийн хиймэл оюун ухаан дээр суурилсан хагас дамжуулагч нь програм хангамжийг хамгийн дэвшилтэт байдлаар ажиллуулах чадвартай тул зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн болоод буй.
Сонирхолтой нь OpenAI-ийн хиймэл оюун ухааны дэд бүтцийг өргөжүүлэх төлөвлөгөө мөн Nvidia-ийн технологид тулгуурлаж байна. Өнгөрсөн сард Nvidia OpenAI-тэй хамтран 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлаж, дор хаяж 10 гигаватт хиймэл оюуны дата төв нээхээр төлөвлөсөн. Энэ нь ChatGPT-ийн тооцоолох хүчин чадлыг үлэмж нэмэгдүүлэх нь тодорхой.
Б.Оюунхорол

