
Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны долоодугаар сарын 9-ний өдрийн байдлаар үндэсний их баяр наадам, бөхийн соёлтой холбоотой өвөрмөц нэртэй олон иргэн бүртгэлтэй байна.
Тухайлбал, Наадам нэртэй 30, Бөх нэртэй 17, Даншиг нэртэй 6, Цэнгэлдэх нэртэй 2, Уяач нэртэй 2, Зодог нэртэй 2, Айраг болон Баянходоод нэртэй тус бүр нэг иргэн бүртгэлтэй байгаа аж.
Мөн Монголын үндэсний бөхийн дархан аварга, даян аварга, аварга цолтой бөхчүүдийн нэртэй ижил нэртэй иргэд цөөнгүй байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нартай ижил нэртэй иргэд хамгийн олон байна.
Тодруулбал,
Гарьдмагнай: Улсын хэмжээнд ийм нэртэй 177 иргэн
Арслан: Хүч чадлын бэлгэдэл болсон энэ нэрийг 141 иргэн
Гарди: Бөхийн дээд цолны нэг болох Гарди нэртэй 97 иргэн
Даян: Дархан, даян аварга цолыг бэлгэдсэн Даян нэртэй 88 иргэн
Харцага: Хурц шаламгай барилдааныг илтгэх Харцага нэртэй 63 иргэн
Начин: Наадамчдын хамгийн хайртай цол болох Начин нэртэй 38 иргэн
Аварга: Үндэсний бөхийн оргил цол болох Аварга нэртэй 33 иргэн
Наадам: Үндэсний баяр наадмаар бэлэгдэж Наадам нэртэй 30 иргэн
Бөх: Бөхийн спортыг шууд бэлгэдсэн Бөх нэртэй 17 иргэн
Хүчит: Наадмын талбарын эрэмгий байдлыг илтгэх Хүчит нэртэй 15 иргэн
Заан: Улсын заан цолыг бэлгэдсэн Заан нэртэй 8 иргэн
Хүлэг: Эрдэнэт хүлэг морио дээдэлсэн Хүлэг нэртэй 86 иргэн
Шандас: Хурдан морины хурд, тэвчээрийг илтгэх Шандас нэртэй 50 иргэн
Тодмагнай: Уяачдын хамгийн дээд цолыг бэлгэдсэн Тодмагнай нэртэй 46 иргэн
Адуучин: Монгол ахуй, соёлын хэлхээг харуулсан Адуучин нэртэй 11 иргэн
Цэцмагнай: Сурын харваа болон морины баярыг хамтатгасан бэлгэдэлт нэртэй 8 иргэн байна.
Харин Бөх нэртэй 17, Хүчит нэртэй 15, Адуучин нэртэй 11, Заан нэртэй 8, Цэцмагнай нэртэй 8 иргэн бүртгэлтэй байгаа аж.
Эдгээр нэрс нь монголчуудын үндэсний баяр наадам, бөх, морь, нүүдэлчин ахуй соёлоо эрхэмлэн дээдэлдэг уламжлалыг илэрхийлж байна.