
АН-ын Үндэсний бодлогын хороо намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг сонголоо. Тус намын дарга О.Цогтгэрэл намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм. Үндэсний бодлогын хорооны 338 гишүүн санал хураалтад оролцож, 224 гишүүний саналаар С.Баярцогтыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Ингэснээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэрээр жинхлэгдлээ.
Мөн АН-ын дэд даргаар Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонголоо. Фракц бүрээс нэг дэд дарга сонгож байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Дэд дарга нар дараах байдлаар фракцуудыг төлөөлж байгаа ажээ.
Л.Мөнхбаясгалан (МоАХ)
П.Мөнхтулга (Монде)
Ч.Өнөрбаяр (Гранд)
Н.Ганибал (Нэг монгол)
Д.Энхтуяа (Ардчилсан сэргэлт)