
БНХАУ-ын Шиамен хотод 10 өдрийн “Xiamem 10 day race” гүйлтийн тэмцээн болж байна. Уг тэмцээнд Монгол Улсаас дэлхийн хэт холын гүйлтийн аварга Б.Буджаргал оролцож байна.
Тэмцээн өндөрлөхөд гурван өдрийн гүйлт үлдлээ. Б.Буджаргал долоо дахь өдрийн гүйлтийг амжилттай туулж, нийт 795 км замыг дуусгажээ. Тэрээр тэргүүлэгчийн эгнээнд бичигдсэн хэвээр байна. Энэ байдлаа хадгалж чадвал Б.Буджаргал тэмцээний эхний гурван байрт орох бүрэн боломжтой.
Мөн энэ тэмцээнд эмэгтэй гүйгчдээс Л.Гандолгор оролцож байгаа. Тэрээр эхний 10-т бичигдэж байна.
Хоёрдугаар сарын 28-д эхэлсэн “Xiamem 10 day race” гүйлтийн тэмцээн найм дахь өдрийн гүйлт өнөөдөр болж, урьдчилсан дүн гарна. Тамирчид өдөрт 1-3 цаг унтаж сэргэлт авч дахин гүйлтээ үргэлжүүлж байна.