
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаандаа Монголбанкны удирдлагуудыг оролцуулан мэдээлэл сонсжээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулсан байна. УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, хэлэлцүүлгийн түвшинд илүү сайжруулах хүрээнд бүлгээс ажлын хэсэг байгуулаад дахин хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.