
Хятадын эрдэмтэд литийн батерейны эрчим хүчний хязгаарыг давж, цахилгаан тээврийн хэрэгслийн (EV) зайг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой шинэ бүтээгдэхүүн боловсруулжээ.
цахилгаан тээврийн хэрэгсэл болох EV-д өргөн хэрэглэгддэг литийн батерей нь ихэвчлэн литийн давс болон хүчилтөрөгчийн молекулуудын химийн урвалд тулгуурладаг. Давс урвалаар уусч, литийн ионууд электролитээр дамжин цахилгаан урсгал үүсгэдэг. Гэхдээ уламжлалт батерей нь их хэмжээний уусгагч шаардагддаг бөгөөд үүний улмаас хэмжээг нь багасгах боломж хязгаарлагдмал байдаг. Мөн хүйтэн температурт сайн ажиллахгүй, тиймээс хүйтэн орчинд үр дүн муутай байдаг гэх мэт сул талтай аж.
Шинэ батерей нь “фтортой нүүрстөрөгчийн” уусгагч ашиглаж, литийн давсыг үр дүнтэй уусгадаг. Энэхүү систем нь уламжлалт литий-оксиген загварыг орлон электролитийн хэмжээг ихээр бууруулж, өндөр үр ашигтай ажиллах боломж олгодог.
Эрдэмтдийн үзэж байгаагаар энергийн нягтрал өрөөний температурт 700 ватт-цаг/кг, -50°C-д 400 ватт-цаг/кг хүрч чадах боломжтой. Өндөр ууланд гарахад ашиглагддаг тээврийн хэрэгсэл, дронд ашиглах боломжтой. Одоогийн 500 км зайтай EV-д шинэ батерей ашиглавал 1000 км гаруй зайгаар явах боломжтой гэж Нанкай Их сургуулийн судлаач Чэн Жун тайлбарлажээ.
Энэхүү бүтээл нь уламжлалт литийн батерейг бат бөх төлөвт шилжих батерейтэй дүйцэх нягтралд хүргэж байгаа давуу талтай аж.