
Дөрвөн настай хүүхдийг ээжийнх нь хамт хутгалж, хөнөөсөн хэрэгт 48 настай Б-г холбогдуулан шалгаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.01.04/ 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ….. тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэний дагуу шалгалтын ажиллагааг явуулахад, 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдсаны улмаас 30 настай М болон 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.