Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам үндэсний шагайн харвааны ахмадын төрөл өндөрлөлөө.
Шагайн харвааны ахмадын төрөлд 24 багийн 192 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс
Тэргүүн байр:
Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Монгол Улсын дархан мэргэн Давдын Хүрэлсүх ахлагчтай "Ай Транс" ХХК-ийн баг
Дэд байр:
Булган аймгийн Баян-Агт сумын харьяат Аймгийн гоц мэргэн Аюушийн Батбаяр ахлагчтай Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" баг
Гутгаар байр:
Баянхонгор аймгийн Жаргалант харьяат Аймгийн гоц мэргэн Должингийн Гэндэнпил ахлагчтай "Хайрхан-Өндөр" баг
Дөрөвдүгээр байр:
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Монгол Улсын харьшгүй мэргэн Жамъянгийн Чулуун ахлагчтай "Баясгалант" баг шалгарлаа.




