
Улаанбаатар–Өмнөговь аймгийн Даланзадгад чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, өмнө нь тус чиглэлийн автобус өдөр бүр зөвхөн өглөөний 08:00 цагт хөдөлдөг байсан бол арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн оройн 20:00 цагийн нэмэлт рейс үйлдэхээр болжээ.
Ингэснээр Улаанбаатар–Даланзадгад–Улаанбаатар чиглэлийн автобус хоёр талаасаа өдөр бүр 08:00 болон 20:00 цагт хөдөлж, зорчигчдод үйлчилнэ.
Шинэчилсэн цагийн хуваарь 2026 оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлнэ.
