
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас өнөөдөр Говь-Алтай аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд тав давж аймгийн начин цол хүртсэн сумын заан Б.Ганбатаас хориотой бодис илэрсэн талаар мэдээллээ. Түүний А сорьцод хийсэн нарийвчилсан шинжилгээгээр болденон болон түүний метаболит нь хүний биед гаднаас орсон буюу экзоген гаралтай болох нь тогтоогдож, сөрөг аналитик илэрц илэрчээ.
Говь-Алтай аймгийн баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариу Герман улсын итгэмжлэгдсэн лабораториос долоодугаар сарын 15-ны өдөр ирэхэд Б.Ганбатын шинжилгээний дүн үлдээд байсан юм. Тэгвэл түүний шинжилгээний хариу бүрэн гарчээ. Допингийн эсрэг дүрмийн дагуу тухайн бөхийн барилдах эрхийг есдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түр түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна.