Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халалт үргэлжлэх ба анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Иргэд халууны өдрүүдэд гол, ус бараадах нь их болж, осол аваарын дуудлага нэмэгдэж байгааг албаныхан санууллаа.
Иймд, иргэд гол, мөрөн нуурын ойролцоо аялаж амрахдаа сонор, сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна. Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.
