
Орон нутагт шүлхий өвчин тархсантай холбоотойгоор нийслэлд байгаа 317 мянга орчим бог малыг вакцинжуулах ажил үргэлжилж байна. Бог малын тоо олон Багануур дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалтын ажлыг ойрын хоёр хоногт дуусгана гэдгийг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрээр "Нийслэлд байгаа нийт бог малыг толгой бүрчлэх дархлаажуулах вакцинжуулалтын ажил 81 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн хяналтын цэгүүд ажиллаж байгаа. Хорио цээрийн дэглэмтэй бүс нутгаас мал, мах оруулахгүй байгаа" гэв.