
Өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд болон Төв аймгийн зарим сумдад цагийн хуваарийн дагуу цахилгаан хязгаарлалт хийнэ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14-р хороо, Баянгол дүүргийн 6-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Баянзүрх дүүргийн 11, 12-р хорооны зарим хэсэгт цахилгаан шугмын засвар үйлчилгээ хийнэ. Мөн Төв аймгийн Лун суманд цахилгааны хязгаарлалтыг 18:00 цаг хүртэл хийнэ.
