
Чуулганы хуралдааны хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт "Нэг баяртай мэдээ дуулгая. 1964 оноос хойш Эгийн гол дээр усан цахилгаан станц барихаар судалж эхэлсэн түүхтэй. Гэвч ОХУ-ын тал Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлнэ гэж эсэргүүцсээр ирсэн.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байхдаа Оросын Шинжлэх ухааны академи, Монголын Шинжлэх ухааны академийн хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг Эгийн гол дээр усан цахилгаан станц байгуулбал Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг судалсан. Судалгааны дүн "Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүй" гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, Эгийн гол дээр усан цахилгаан станц барихад ОХУ ямар нэгэн саад учруулахгүй энэ ажлыг эхлүүлэх суурь нөхцөл бүрдсэн байна" гэлээ.