
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Эрчим багийн “Төмөртийн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:56 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газар, сумын мэргэжлийн ангийн нийт 34 хүн, 4 автомашинтай 27-ны өдрийн 00:37 цагт цурамд оруулан, мөн өдрийн 12:47 цагт бүрэн унтраажээ.
Харин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Эрдэнэбулган, Завхан аймгийн Алдархаан суманд гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.