
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд өнөөдөр оролцлоо.
Нийслэлийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгч, амин дэмийн хэрэгцээ, дархлааг дэмжих юм. Нийслэл, дүүрэг, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурван талын оролцоотой хэрэгжих энэхүү хөтөлбөрт 170 гаруй сургуулийн 189 600 сурагч хамрагдана. Ингэснээр дараах эерэг үр дүн гарна гэж тооцжээ.
Уг хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлэх юм байна. 2027 оноос “Сүүн дархлаа” хөтөлбөрт ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөжээ.
Хоол тэжээлийн үндэсний судалгааны дүнгээс харвал Монгол хүүхдүүдийн дунд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хэмжээнээс 2.5 дахин бага байна.