
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт мэдээлэл хийхдээ Ойрхи Дорнодод 30 000-40 000 америк цэрэг есөн баазад байрлаж буйг зарлав. Тэрээр энэхүү мэдээллийг АНУ-ын цохилтын хариуд Иран хариу арга хэмжээ авах магадлалын талаар тайлбар хийхдээ өгүүлжээ.
Сенатад өгсөн түүний тайлбараар бол цэргийн байгууламжууд Ираны нисгэгчгүй онгоц болон дунд тусгалын баллистик пуужингийн тусгалд багтдаг тул АНУ хамгаалах хангалттай хүч, чадавхтай байх ёстой гэв.