
Хиймэл оюун ухаан (AI)-ыг хөгжүүлэгчид болон ашиглагчид хүний нэр төр, нийгмийн нийтлэг сайн сайхныг үндсэн үнэт зүйл болгон эрхэмлэхийн зэрэгцээ практик хэрэглээнд шударга байдал, хариуцлага, аюулгүй байдал, ил тод байдлыг хангах ёстой гэж БНСУ-ын Засгийн газраас гаргасан хиймэл оюуны ёс зүйн зарчимд тусгажээ.
БНСУ-ын Засгийн газар даваа гарагт хиймэл оюуныг ёс зүйтэйгээр хөгжүүлэх, ашиглах үндэсний зарчмуудыг зарлаж, технологи бизнесээс эхлээд төрийн үйлчилгээ хүртэл хурдацтай нэвтэрч, хүмүүсийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргалтад ашиглах нөхцөлд баримтлах гурван үндсэн үнэт зүйл, долоон зарчмыг тодорхойллоо.
Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны яамны мэдээлснээр эдгээр ёс зүйн зарчим нь хиймэл оюун ухааны хөгжүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, хэрэглэгч, төрийн байгууллага, иргэний нийгэм зэрэг холбогдох бүх талд зориулсан нийтлэг боловч хууль зүйн хувьд заавал мөрдөх албагүй чиглэл болох юм.
Эдгээр зарчим нь дараах гурван суурь үнэт зүйлд тулгуурлажээ.
Эдгээр гурван үнэт зүйлд тулгуурлан дараах долоон үндсэн зарчмыг тодорхойлжээ. Үүнд:
Энэхүү санаачилга нь хиймэл оюун ухаан үйлдвэрлэл болон өдөр тутмын амьдралд хурдацтай нэвтэрч, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ AI-д хэт найдах, ажлын байрны бүтэц өөрчлөгдөх, зохиогчийн эрхийн маргаан үүсэх, худал болон зохиомлоор өөрчилсөн мэдээлэл тархах зэрэг шинэ сорилтыг бий болгож буй үед гарч байна.
Тус яамны мэдээлснээр шинэ зарчмууд нь хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бий болж буй аюулгүй байдал, итгэлцэлтэй холбоотой асуудлыг харгалзан боловсруулсан аж.
Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны сайд Бэ Кён Хүн “Хиймэл оюуны өрсөлдөөнд амжилт гаргасан гэх жинхэнэ хэмжүүр нь зөвхөн дэвшилтэт технологи хөгжүүлэхэд оршдоггүй. Харин хиймэл оюуныг үйлдвэрлэлийн салбарууд болон хүмүүсийн өдөр тутмын амьдралд бодитоор ашиглаж чадсан эсэхэд оршино” гэжээ.
Тэрбээр мөн “AI-ийн хэрэглээ өргөжихийн хэрээр аюулгүй байдал, итгэлцлийг хангах ёс зүйн зарчмууд улам бүр чухал болж байна. Бид технологийн инновац болон хариуцлага зэрэгцэн хөгждөг эрүүл хиймэл оюуны экосистемийг бүрдүүлэх болно” хэмээн мэдэгдэв.
Хүний шийдвэрийг орлох бус, дэмжих ёстой
Эдгээр зарчмын дагуу хиймэл оюун ухаан нь хүний дүгнэлт, шийдвэр гаргалтыг орлох бус, дэмжих үүрэгтэй байх ёстой гэж үзжээ.
Хөгжүүлэгчид AI-ийн гүйцэтгэх үүргийг тодорхой зааж, шаардлагатай үед хүний оролцоо, хяналт хийх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн AI-д хэт найдахаас сэрэмжлүүлэх шаардлагыг тусгасан байна.
Хувийн нууцыг хамгаалах зарчмын хүрээнд хувийн мэдээллийг зөвхөн урьдчилан тодорхойлсон зорилгоор, шаардлагатай хүрээнд боловсруулах ёстой.
Харин шударга байдал, хүртээмжийн зарчим нь хиймэл оюуныг хөгжүүлэх, ашиглах явцад хүмүүсийг шударгаар хандах, хэнийг ч гадуурхахгүй байх стандартыг тогтоожээ.
Хариуцлагын зарчим нь хиймэл оюун ухаантай холбоотой үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг тодорхойлохыг шаарддаг бол аюулгүй байдал болон найдвартай байдлын зарчим нь тухайн AI системийн зориулалтад тохирсон эрсдэлийн удирдлага, гүйцэтгэлийн стандартыг хэрэгжүүлэхийг шаарджээ.
Ил тод байдлын зарчмын дагуу AI-ийг хэрхэн ашиглаж байгаа, түүний хязгаарлалт болон шийдвэр гаргах шалгуурын талаарх мэдээллийг тодорхой болгох ёстой. Ялангуяа тухайн AI систем нь хүмүүсийн эрх, үүрэг, боломжид нөлөөлөх тохиолдолд энэ шаардлага онцгой ач холбогдолтой байна.
Хэдийгээр эдгээр зарчим өргөн хүрээг хамарч байгаа ч Гачон их сургуулийн AI, өгөгдөл ба бодлогын төвийн захирал Чой Кён Жин тэдгээрийн бодит үр нөлөө нь хэрхэн тодорхой практик арга хэмжээ болгон хэрэгжүүлэхээс шалтгаална гэж үзжээ. Учир нь уг зарчмууд нь хууль зүйн хувьд заавал мөрдөх хүчин төгөлдөр бус зарчим юм.
Эдгээр зарчим нь одоо мөрдөж буй хууль тогтоомжийг орлох бус, харин салбар бүрт илүү нарийвчилсан ёс зүйн стандарт, удирдамж боловсруулах нийтлэг суурь болох зорилготой.
Мөн Засгийн газар зарчмуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд тодорхой тохиолдлуудад суурилсан удирдамж, салбар тус бүрийн өөрийн үнэлгээ хийх шалгах хуудсыг боловсруулахаар төлөвлөж байна.