
Цахим спортын “The MongolZ” багаас бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулснаа зарлалаа. Энэ удаа Сobrazera эргэн ирсэн ч Techno сэлгээнд шилжсэн байна.
Багийн зүгээс дараагийн тэмцээнд bLitz, 910, tikuak, DarkMeister, cobrazera гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох болсон талаар өнөөдөр мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Золбаяр "tikuak" Чимэдцэрэн, Ирээдүй "DarkMeister" Дугарсүрэн нар үндсэн багт багтжээ.
“The MongolZ” баг шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр “FISSURE Playground 3”-д өрсөлдөхөөр болжээ. 1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн есдүгээр сарын 8-нд БНХАУ-ын Сужоу хотод эхэлнэ. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд сүүлийн ганц баг энэ долоо хоногт тодорно. Хаалттай сонгон шалгаруулалтын энэ өрсөлдөөнд Монгол, БНХАУ, Австралийн багууд өрсөлдөж байна.
