Хөлбөмбөгийн “Үндэстнүүдийн цом”-ын финалын тоглолт өчигдөр Германд болж Португалын шигшээ баг аваргаар тодорлоо. Финалд Испани болон Португалын шигшээ багууд үлдээд байсан. Тоглолтын үндсэн цаг 2:2 онооны харьцаагаар тэнсэн. Улмаар торгуулийн цохилтоор ялагч тодроход Криштиану Роналду тэргүүтэй португалчууд 5:3-аар ялалт байгуулсан юм.
Алдарт хөлбөмбөгчин К.Роналду 40 насандаа багаа ахалж “Үндэсний цом”-ын аварга боллоо. Португалын шигшээ баг тус тэмцээнд 2019 онд түрүүлж байжээ.
Португалын шигшээ баг зургаадугаар сарын 4-д болсон хагас шигшээ тоглолтод Германыг 2:1-ээр хожсон. Улмаар финалд 2023 оны аварга Испанийн шигшээ багийг ялж, “Үндэсний цом”-ын хошой аварга боллоо.
Тэмцээний хүрэл медалийг Францын баг хүртсэн бол Германы шигшээ баг дөрөвдүгээр байр эзэллээ.
Францын Килиан Мбаппэ, Португалын К.Роналду болон Испанийн залуу од 17 настай Ламин Ямаль нар тус бүр хоёр гоол хийсэн байна.
