
Засгийн газраас Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гаргийн амралтын өдөрт шилжүүлж шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу өнөөдөр ажлын өдөр тохиож, бүх нийтээр ажиллаж байна.
Тэгвэл мягмар гарагийн ажлын өдрийг бямба гарагт шилжүүлсэнтэй холбоотойгоор, "дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй" гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдлээ. Улмаар бүх машинд хөдөлгөөнд оролцох боломжтой аж.