Төв шуудангийн уулзварыг шинэчилж байна. Уг хэсгийн авто замыг өнөөдөр 15:00 цагт нээнэ.
Дээрх чиглэлийн автозамыг асфальт бетоноор хучиж, тэмдэглэгээ хийж байна. Энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөөд буй. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх хүрээнд замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байгаа аж. Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн тул суурийг хүчилтгэх зэрэг ажлыг хийж байна хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.