Соёлын элч, дуурийн дуучин, гавьяат жүжигчин Э.Анхбаяр Италийн театрт дуулж байгаа билээ. Түүний энэ зуны задгай театрт болон жилийн тоглолтын хуваарь гарчээ.
Э.Анхбаяр ирэх зургаадугаар сард Савона хотод болох Ж.Вердийн “Набукко” дуурьт дуулна. Энэ дуурийг долоодугаар сард өөр хотуудад тоглоно. Мөн “Аиди”, “Травиата”, “Риголетто”, “Турандот” дуурьт энэ зун дуулахаар болсон байна. Харин арваннэгдүгээр сард Модена хотод Ж.Вердийн “Аиди” дууриар тоглолтын хаалтыг хийхээр болжээ.
Соёлын элч Э.Анхбаяр 2024 онд “Puntoopera” агентлагтай гэрээ байгуулсан. Тэрээр 2023 онд Италийн задгай театрт “Кармен” дуурьт дуулсан юм.
