
Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр" Өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хуулийн үндэслэлгүйгээр огцрууллаа. Энэ асуудлаар намын хуульчидтайгаа хамтран шүүхэд хандана. Шүүх арай ч эрх баригч намын газар, хэлтэс болоогүй байх гэж бодож байна.
Сөрөг хүчнээ хүчгүйдүүлэхийн тулд эрх мэдэл, албан тушаалаа ашигладаг байдлаа одоо болих хэрэгтэй. Өнөөдөр шийдэх , хариуцлага тооцох ёстой олон асуудал байгаа. Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн амлалт хаана байна вэ. Шатахууны нөөц хангалттай байгаа гэж мэдээлж байсан ч өнөөдөр эдгээр амлалт худал боллоо.
Улмаар сайд нар нь сүүлдээ иргэдтэй нүүр тулж чадахаа больж, агентлагийн дарга нараа өмнөө барьдаг болсон байна. Энэ сайд нарт хэзээ хариуцлага тооцох вэ.
Өнөөдөр эдийн засгийн хүндрэл, өвөлжилтийн бэрхшээлийг хэрхэн даван туулах, авлига, хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг олон чухал асуудалд анхаарах ёстой байтал үүний оронд сөрөг хүчний улстөрчдийг намнахад эрх мэдлээ ашиглаж байгаа нь буруу жишиг.
Монгол Улс сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг биш, иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар хөгжих ёстой. Аливаа асуудлыг бодлогоор биш хүчээр шийддэг энэ арга барил чинь хоцрогдсон. Нэг дарга том дуугараад асуудал шийдэгдэхгүй" гэв.