
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажлууд нэлээдгүй хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор нэг ч хүүхэд эмнэлгийн криодорт хэвтээгүй. Өдгөө орны ашиглалт 80 хувьтай байгаа. Тэгэхээр ор хангалттай бий. Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт ирэх өвчтөний тоо цөөрсөн. Харин эрчимт эмчилгээнд буй хүүхдүүдийн тоо хараахан буураагүй байгаа. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхдүүддээ маск зүүлгэж хэвлүүлэх хэрэгтэй. Зөвхөн томуу, томуу төст өвчин бус Улаанбурхан өвчний дэгдэлт ч ихсэх хандлагатай байна гэдгийг анхааруулмаар байна.
Мөн ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан нь үнэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас асуудлыг оруулж, Эрүүл мэндийн яамны зүгээс ХЗДХ-ийн яам, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг гаргасан. Мэдээж дээрх халдвартай иргэдийг илрүүлэх нь чухал. Учир нь хяналтад байлгаж, вирусын эсрэг эмийг уулгахгүй бол халдвар түгээх, тархаах өндөр аюултай. Тиймээс бид үүнд онцгойлон анхаарч байгаа. Үүнээс гадна өвчтэй хүний нууцлалыг бол дээд зэргээр хамгаалж байгааг мөн дурдах хэрэгтэй” гэлээ.