
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо 100 айлын автобусны буудлын ойролцоох барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр/2026.03.17/ 11:07 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.