
Нийслэлээс зохион байгуулах хаврын арга хэмжээний хүрээнд төв талбайд сарын өмнө цагаан асар сүндэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногт асарт "Ubfood" хоолны өдөрлөг зохион байгуулсан бол өнөөдрөөс уг байгууламжийг буулгах Засгийн газрын тогтоол гарчээ.
Ингэхдээ Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгаврын 5.4-т Хууль тогтоомжоор үүрэг болгосон эсвэл Засгийн газраас албан ёсны шийдвэр гарснаас бусад бүх төрлийн форум, хурал, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байх, хурал, сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, зардлыг бууруулахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай гэснийг үндэслэл болгожээ.
Өнгөрсөн жил гэхэд тухайн асрыг буулгахад нийслэлийн төсвөөс 90 сая төгрөг зарцуулж байсан юм.