
Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлдөг.
Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгахаар болжээ. Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөлсөн байна.
Харин “Гарааш” арга хэмжээний хүрээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт 34 байршилд 410 гарааш буулгах юм. Одоогоор 14 байршилд 140 гарааш буулгаж, нийт 2 520 ам метр талбайг чөлөөлжээ. “Гарааш” арга хэмжээний хэрэгжилт 34.2 хувийн явцтай үргэлжилж байгаа юм.
Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагууд ургамлан хашлагаар орчноо тохижуулж, Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс барихгүй байхыг зөвлөв.