
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зорилтот бүлгийн 293,200 иргэнээс өнөөдрийн байдлаар 66 хувь буюу 179,546 иргэнийг хамруулжээ.
Эдгээрээс,
Аравдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сартайгаас зургаан настай хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлжээ. Харин хүний папиллома вирусийн (HPV) халдвараас сэргийлэх дархлаажуулалтад 11 настай 40,377 хүүхэд хамрагдахаас 28,283 хамрагдаж, 70 хувьтай байгаа бол умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 85,129 эмэгтэй хамрагдахаас 46,356 нь хамрагдсан талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.