
FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 3х3 залуучуудын үндэсний лигийн тэмцээн БНХАУ-ын Чанжоу хотод болж байна. 6 орны баг өрсөлдөж буй FIBA 3x3 Youth Nations League 2026 тэмцээний Азийн бүсийн Stop-1 тэмцээнд Монгол Улсын 23 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг дөрөвдүгээр байр эзэллээ.
Монголын эрэгтэй баг хэсэгтээ Казахстаны багийг 19-16-аар хожиж, Ираны багт 19-15-аар хожигдлоо. Финалын тоглолтод хэсгээ хоёр хожилтой тэргүүлсэн БНСУ-ын баг Ираны багийг 21-15-аар хожиж эхний тэмцээний аварга боллоо.
Харин манай эмэгтэй баг хэсэгтээ БНСУ-ын багийг 16-12-оор хожиж, Японы багт 21-14-өөр хожигдлоо. Финалын тоглолтод Японы баг талбайн эзэн БНХАУ-ын багийг 18-14-өөр хожин чансааны 100 оноог авсан байна.
6 орны залуучуудын үндэсний лигийн цуврал Stop-2 тэмцээн өнөөдөр болно.
