
2026 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улс нийт 841 506 жуулчин хүлээн авчээ. Есдүгээр сард дангаараа 107,233 жуулчин Монгол Улсад аялсан нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлт болж байна.
Жуулчдын тоог өмнөх жилүүдийн 9 дүгээр сарын 30-ны байдлаар харьцуулбал:
• 2023 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 468 175
• 2024 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 574 688
• 2025 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 602 987
• 2026 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 841 506
Улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж, Япон, АНУ, Казахстан удаалж байна. Мөн 2026 оны 8 дугаар сар жуулчдын урсгал хамгийн өндөр байсан сар болсон бөгөөд 9 дүгээр сарын үзүүлэлт ч өмнөх оны мөн үеэс өсөлттэй байна.
Энэхүү тоог суралцах, ажиллах, байнга оршин суухаас бусад зорилгоор МУ-ын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоонд үндэслэн гаргажээ.