Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаан эхэллээ.

Барилдаанд дархан аварга нэг, улсын аварга дөрөв, улсын арслан найм, улсын гарди зургаа, улсын заан 14, улсын харцага 21, улсын начин 48, нийт улсын цолтой 102 бөх зодоглож байна. Аймаг, цэргийн цолтой 244 бөх бүртгэлд хамрагдсан бол 102 сумын заан, 48 залуу бөх барилдахаар бүртгүүлсэн юм.

Улсын цолтой бөхчүүдээс дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, С.Мөнхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тус тус барилдана. Улсын гарди цолтнуудаас М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ нар барилдах бол Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Ц.Мягмарсүрэн, Д.Баасандорж нарын 14 заан зодоглож байгаа юм.