
Алдарт "Харри Поттер" цуврал киногоор олонд танигдсан жүжигчин Эмма Уатсоны нисэх онгоцны буудал дээр тэрбумтан Гонзало Хэвиа Байерестэй үнсэлцэж буй зураг цацагдаж, залуу тэрбумтантай үерхэж буй нь батлагдлаа.
"Beauty and the Beast" киноны од, 35 настай Эмма Уатсон болон бизнес эрхлэгч Гонзало Байерес нар анх 2025 оны арванхоёрдугаар сард Францын "Courchevel" амралтын бүсэд олон нийтийн өмнө хамт харагдсанаар болзож эхэлсэн гэх цуурхал гарч байсан юм. Үүний дараа тэд Мексикийн Номхон далайн эргийн тансаг амралтын бүс болох "Punta Mita"-д хамтдаа харагдсан байна.
Байерес нь Мексикийн хамгийн баян гэр бүлүүдийн нэгээс гаралтай бөгөөд олон тэрбум ам.долларын хөрөнгийн өв залгамжлагч юм. Тэрээр "HBeyond" нэртэй, шинэчлэл авчрах технологид хөрөнгө оруулдаг компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажилладаг.