
"Мал, мах 2026" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн Цагдаагийн газраас Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл сумын нутаг дэвсгэрээс бүлэглэн мал хулгайлсан дөрвөн этгээдийг илрүүлжээ.
Тэд нийт 14 удаагийн үйлдлээр 54 тооны бод мал хулгайлсан байна. Тухайн этгээдүүд дээрх тооны бод малыг нядалж, эд эрхтнийг нь малын саравч, голын эрэг дагуу нууж, иргэдэд худалдан борлуулсан болохыг олж тогтоожээ.